Словарь
  • формат pdf
  • размер 81.77 МБ
  • добавлен 06 мая 2015 г.
Даш Н., Одончимэг Б., Чулуунпүрэв С., Сүлд-Эрдэнэ Г. Монгол бичгийн зөв бичихзүйн толь (шинээр журамласан толь)
Улаанбаатар: Mонсудар хэвлэлийн газар, 2012. — 1024 x. (хүний нэрийн толь, засаг захиргааны нэгж, мөнгөн тэмдэгт, дэлхийн улсуудын нэр). "Монгол хэл соёл" цувралын Б. 5 — ISBN 978-99962-0-598-9
Монгол хэл, монгол бичиг хоёрын шүтэлцээг ярихын өмнө бичгийн хэл-ний тухай товч дурдах ёстой. Аливаа улс гүрэн хэл, соёлоо эрхэмлэн дээдэлж, харь хэлний нөлөө, хар ярианы хэлний тусгал зэргээс сэрэмжлэхдээ юун түрүүнд бичгийн хэлээ цэвэр ариун байлгах тухайд анхаарч, төрийн бодлого нь ч үүнд чиглэдэг. Бичгийн хэл гэдэг нь зөв бичихзүй, зөв дуудахзүй, хэлзүй, найруулгазүйн тогтсон хэм хэмжээтэй сайтар боловсорсон хэл юм. Бас аман бичгийн хэл гэж бий. Бичгийн хэлийг даган мөрдөх, түүний дархлааг бэхжүүлэхэд төр засгийн оролцоо нэн чухал.