История Монголии
История стран Азии и Африки
  • формат pdf
  • размер 8,78 МБ
  • добавлен 10 июля 2014 г.
Галдан. Эрдэнийн эрих ᠭᠠᠯᠲᠩ᠂ ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠵᠢᠨ ᠡᠷᠢᠬᠡ
Улаанбаатар: SOYOMBO PRINTING, 2006 он. — 303 x. Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал. Монгол бичгээс хөрвүүлж, оршил бичиж, тайлбар хийсэн доктор Ж. Гэрэлбадрах, Д. Бүдсүрэн, П. Бямбахорол. ISBN 99929-9-205-0
Галдан туслагчийн "Эрдэнийн эрих"-ийг анхлан судалж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан хүн бол Оросын монголч эрдэмтэн А.М. Позднеев юм. Тэр бээр "Эрдэнийн эрих хэмээх түүх болой" сурвалжийг судалж, 1636-1737 он хүртэлх 100 орчим жилийн хоорондох Халх Монголын түүхэнд холбогдох хэсгийг орос хэлнээ орчуулан удиртгал, тайлбар, худам монгол бичгийн сийрүүлгийн хамтаар 1883 онд нийтэлжээ. Тэр бээр Галданы "Эрдэнийн эрих"-ийн 41-46 хүртэлх гарчиг (зүйл)-ийг сонгон авч судалгаандаа хамруулжээ. Энэ нь хожмоо А.М. Позднеевын "Эрдэнийн эрих" хэмээн алдаршсан байна.